Ц.Элбэгдорж өчигдөр Н.Энхбаяр гэж тухайлан нэр дурдаагүй ч хэн ч сонссон түүний тухай гэж ойлгогдохоор байр сууриа илэрхийлэв. 24tsag.mn Монгол улсын дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой 24 үгийг эшлэл болгон түүвэрлэв. 2 цаг шахам үргэлжилсэн түүний илтгэлд “50 нас хүрсэн хүн”, “дуулиант баривчилгаа” зэрэг үгс л хэний тухай гэдэгт хамгийн дөхөж очсон тодорхойлолт байсан бөгөөд Н.Энхбаяр гэж нэг ч удаа нэр цохон хэлээгүй байна.
2. Хууль хэрэгждэг юм гэдгийг харуулж чадсан ч орон гэрт нь дайрч орохоосоо өмнө цагаан зураас татаж, тухайн орчныг иргэдээс тусгаарлах байсан юм. “Энэ хэсэгт ийм хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Та бүхэн холдоно уу” гээд гэрийнх нь гаднаас дүлий хүн ч сонсохоор чанга яригчаар баривчлах шалтгаанаа уншиж өгөөд, “Наад хүнээсээ хамт байгаа хүмүүс нь хол байгаарай. Гэрт нь байгаа хүмүүс гараарай. Бид хуулиа хэрэгжүүлж баривчилгаа явуулах болно” гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм.
3. Хэний үед авлига багасаж, хэний үед авлига цэцэглэж байсныг бид бодох ёстой.
4. Монгол Улсын аюулгүй байдал зарим албан тушаалтны эсвэл өндөр албан тушаалтай байсан зарим этгээдүүдийн дур зоргоос болж хохирох ёсгүй.
5. Шүүх хуралдахгүй бол хууль байхгүйтэй адил. Хууль байхгүй бол төргүй, төргүй бол улс байх эсэх асуудал босч ирнэ.
6. Авлига авч идэх ямар амар, зогсоох, илрүүлэх, баривчлах, хариуцлага тооцох ямар хэцүү байна вэ бодоод үз.
7. Жирийн иргэд нь жаргаж, төрийн хулгайч айж амьдрах ёстой.
8. Төрд байхдаа ард түмэнд хайртай байгаагүй хүн гадна нь гараад ард түмнээ хайрлаж чадахгүй. Төрд байхдаа авлигыг цэцэглүүлсэн хүн эргэж ирээд үүнийгээ үзэн ядаж, зогсооно гэж байхгүй.
9. Монголын төрд нэг хүн нэг л удаа танигдах ёстой. Хоёр дахиа танигдах албагүй.
10. Төрийн өндөрлөгт байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн буусан хойноо дахин ороод ирвэл хайрлана гэдэг худал зүйл.
11. “Хөөрхий манай дарга хулгай хийгээгүй юм байна аа, хууль зөрчөөгүй юм байна аа” гэцгээхийг би сонссон. Хууль зөрчөөгүй юм шиг хулгай хийхийг авлига гээд байгаа юм.
12. Ард түмнийхээ өмнө алдаа хийсэн бол ахиж тэр хүнийг төрд гаргахгүй гэж монголчууд ярьдаг. Одоо байгаагаа хар, байсныгаа хар, одоо ирж явааг нь хар.
13. Дарга л бол сайн байх ёстой, даргыг минь ингэлээ гэх хандлага их байна. Өөрт нь ногдох баялгийг булааж байхад уурлаагүй иргэд даргыг нь аваад явахад уйлаад зогсож байх юм.
14. Хамгийн шударга гэж боддог хүн маань авлигач даргыг өмөөрөхөөр би гайхдаг юм.
15. Хууль зөрчиж, шударга бус явдалтай албан тушаалтантай хариуцлага тооцохгүйгээр яаж шударга ёс тогтоох билээ.
16. Хүний үгийн сан өөрчлөгдсөн байж болно оо, авлигачийн угийн зан өөрчлөгддөггүй юм.
17. Төрийн алба дээшээ өндөр болох тусам тэр соёл улам сайжрах ёстой юм. Харин шударга ёсонд халтай байгаа бол тэр нөхрийг шалгах нь зөв.
18. Таван хүн амь үрэгдэхэд дуугараагүй дарга нар АТГ-ынхантай амь тэмцэн өрсөлдөж байх юм. Ийм байж болох уу?
19. “Миний авсан багаджээ, одоо дахиад илүүг авна” гээд дайрч байгаа хүнийг хууль дуудсан. Хууль дуудсан л бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой. Хэрэв очихгүй бол хууль өөрөө очиж, албадан аваачдаг.
20. Буруу, солгойг мэдэхгүй баахан залуусыг төрд оруулсан нэг үе байсан шүү. Тэд эргээд шоронгийн хаалга татсан, хэрэгт орооцолдсон, бие биенээ янз бүрээр хэлсэн, хүнд нөхцөл байдалд орсон.
21. Жирийн иргэнийг баривчилж ирээд шийтгэдэг, дарга нарын ааш аяыг харж байгаад шийддэг гэсэн ялгаатай хууль байхгүй.
22. Би ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хойшлуулаад, гуравдугаар зэргийн төрийн хамгаалалттай байхдаа хууль хяналтын байгууллагын ир гэсэн газар хангалттай их очиж байсан. Хангалттай мэдүүлэг тайлбар хийсэн.
23. Ямбаа ч эдэл, ялаа ч үүр гэсэн үг байдаг. Энэ бол эрхээ ч эдэл үүргээ ч хэрэгжүүл, чадахгүй бол хариуцлагаа хүлээ гэсэн үг.
24. Ганц нэг хүний асуудал, хууль хэрэгжихгүй байна гэдэг нь эргээд төр улсын аюулгүй байдалтай уялддаг.
24tsag.mn
1. Баривчилгаанд ноцтой алдаа гарсан. Би тэр өдрийн үйл явцыг зурагтаар харж байсан. Унтаагүй. Хуулийн байгууллагынхан руу утасдаж юу болоод байгааг лавлахад бүх зүйл хуулийн дагуу явж байна гэсэн. 2. Хууль хэрэгждэг юм гэдгийг харуулж чадсан ч орон гэрт нь дайрч орохоосоо өмнө цагаан зураас татаж, тухайн орчныг иргэдээс тусгаарлах байсан юм. “Энэ хэсэгт ийм хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Та бүхэн холдоно уу” гээд гэрийнх нь гаднаас дүлий хүн ч сонсохоор чанга яригчаар баривчлах шалтгаанаа уншиж өгөөд, “Наад хүнээсээ хамт байгаа хүмүүс нь хол байгаарай. Гэрт нь байгаа хүмүүс гараарай. Бид хуулиа хэрэгжүүлж баривчилгаа явуулах болно” гэдгээ албан ёсоор мэдэгдэх ёстой байсан юм.

Сэтгэгдэл (77)