Байгаль орчны сайд асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг цагдан хорьсон нь арай ядан дэнжигнэж байгаа засаг, дотроо ихээхэн зөрчилтэй болсон АН-ын дотор аянга дэлбэлэх шиг боллоо.
Учир нь энэ үйл явдлаас болон АН-ын зөрчил улам л гүнзгийрнэ гэж ажиглагчид үзсээр байна. Л.Гансүх хоригдохгүй гэж дархан эрхтэй УИХ-ын гишүүдээр хамгаалуулж очоод асуудал үүсгэсэн. Түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт очиж эргэсэн. Бас өмөөрч мэдэгдэл хийсэн гээд олон сонирхолтой үйл явдал өрнөв. Бас АН-ын нөлөө бүхий хүмүүс Л.Гансүхийг өмөөрч мэдэгдэл хийж байна.
Тухайлбал УИХ-ын гишүүн асан Д.Одхүү цахим хуудаснаа “Гэм буруу нь тогтоогдоогуй хүмүүсийг хорьж залхаан цээрлүүлэх буруу жишгээс татгалзахгүй бол ардчилалын үнэ цэнэ алдагдахад хүрнэ”, “Гансүх нарыг хорьсон нь буруу. Оргон зайлах, нуун дарагдуулах үйлдэл хийх үндэслэлгуй учир гадуур байцааж үнэн мөнийг нь тогтоох ёстой” хэмээн уриалж байна.
Ерөнхий сайдын эргэж очсон үйлдэл, Д.Одхүүгийн энэ мэт мэдэгдэл нь АТГ-ын үйл ажиллагаанд саад учруулж байна. Үнэндээ бол Н.Энхбаярыг цагдан хориход АН-ынхан яаж дэмжиж байлаа. Ард түмэн мартаагүй л байна. Тэгэхэд “Н.Энхбаярын гэм буруу тогтоогдоогүй байхад хорьж болохгүй. Түүнийг хоривол ардчиллын нэр хүнд алдагдана” гэж АН-ынхан маань мэдэгдэж байлуу? Харин ч “авлигын загалмайлсан эцгийг хорьж шалгах ёстой” л гэж орилж байсан биз дээ.
Ер нь Л.Гансүхийг хорьсоны дараа АН-ын дотоод харилцаа их хүйтэрч байна. Нэг хэсэг нь “АН бүх түвшиндээ засаг барьж байна. Ардчилсан засаг тогтож байхад ардчиллын зүтгэлтнээ хориулж болохгүй” гэсэн байр сууринаас хандах болжээ. Тэгээд Л.Гансүхийгээ хамгаалах хөдөлгөөн ч байгуулж болно хэмээн партизан төрхөөрөө асуудалд ханджээ.
Нөгөө хэсэг нь “Хэрэг хийсэн бол хэргээ хүлээх ёстой. Харин Л.Гансүх мэтийн хүмүүсээс болоод Ардчиллын нэр хүнд уналаа. Эдийн засаг хүндрээд хэцүү байна. Ийм байхад түүнийг өмөөрөх нь ардчилалын нэр хүндийг улам л унагаана” хэмээн зөрчилдөх болжээ.
Ийнхүү ардчилсан засгийг байгуулагчид ардчилагчидаа “аавынд” хийлгүүлсэндээ бухимдалтай байна. АН-ын дотоод зөрчил эцэстээ Засгийн газрын хувь заяатай холбогдоно хэмээн үзэх хүмүүсийн тоо нэмэгдлээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (99)