"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын 2 лицензийг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн хариу ирлээ. Шүүхээс тус компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр болжээ.
Иймд асуудал нь шүүхийн шатанд яваа учир "Сентерра Гоулд" компанийн хувьд лицензээ одоогоор эзэмших учиргүй болж байгаа юм.
"Ноён уулаа аваръя" хөдөлгөөн болон өмгөөлөгч Г.Батбаяр нарын "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын 2 лицензийг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан гаргасан хүсэлтийн хариу ирлээ. Шүүхээс тус компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр боллоо.
Тодруулбал, сар шинийн дараа Засгийн газар, “Сентера гоул”-д Ноён уулыг ашиглана гэх асуудал байхгүй болж байгаа юм. Учир нь эл маргаан дор хаяж жил гаруй үргэлжлэнэ гэж тооцоолохоор шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байхад Засгийн газар ч, “Сентера гоул”-д ч Ноён уулыг ашиглах нь мөрөөдөл болж байгаа юм.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1-т зааснаар нэхэмжлэгч тал тухайн Захиргааны актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэлх хугацаанд түлгэлзүүлэх тухай хүсэлт гаргажээ. Энэхүү хүсэлт хэлэлцэх хурал удахгүй болох юм байна.
Тэгэхээр Ноён уулын асуудлаар өдгөө улс төрчдийн ярьж, хэлж байгаа бүхэн зүгээр л “шоу” гэдэг ойлгомжтой болж байна. Өөрөөр хэлбэл, эрхзүйн асуудал нь маргаантай байхад ашиглана, ашиглахгүй гээд маргаад байгаа нь зохимжгүй юм. Үнэхээр тэд эх орныхоо төлөө гэж байгаа бол “Сентера гоулд"-тай шүүхдэлцэж буй асуудлыг анхааралдаа авч, шүүх хуралд хүртэл ажиглагчаар ороцлоод явж байх ёстой. Гэтэл зарим улс төрчид дор хаяж жилийн хугацаанд үл шийдэгдэх эл асуудлыг зүгээр л ярьж сууна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (17)