-
2024 оны 7 сарын 25
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд найман блок нийт 260 айлын ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.
-
2024 оны 7 сарын 25
Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-
2024 оны 7 сарын 25
Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хэнтий, Дорнодын нутгаар их хэмжээний бороо орно.
-
2024 оны 7 сарын 24
2024 оны долоодугаар сарын 24-нөөс 2024 оны долоодугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
-
2024 оны 7 сарын 24
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр боллоо.
-
2024 оны 7 сарын 24
Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж байгаа.
-
2024 оны 7 сарын 24
Өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг, Эг гол Хантай сум, Зэлтэр гол Түшиг сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгджээ.
-
2024 оны 7 сарын 24
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны эхнээс хэрэгжиж байна.
-
2024 оны 7 сарын 24
Хэнтий нуруунаас эхтэй Туул голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түшингээс давж үерлэж болзошгүй талаар ЦУОШГ-аас мэдээлсэн.
-
2024 оны 7 сарын 24
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа.
-
2024 оны 7 сарын 24
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн - цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй.
-
2024 оны 7 сарын 24
Зарим нутагт дуу цахилгаантай аадар бороо орно
-
2024 оны 7 сарын 23
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хорооллын дулааны шугамын ажил үргэлжилж байна.
-
2024 оны 7 сарын 23
ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн авто зам буюу зуслангийн чиглэлийн замд борооны ус зайлуулах шугам шинээр татна.
-
2024 оны 7 сарын 23
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна.
-
2024 оны 7 сарын 23
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 24-ний өдөр Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
-
2024 оны 7 сарын 23
Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, шинэчилнэ
-
2024 оны 7 сарын 23
Өнөөдөр буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 30 см давах төлөвтэй байна
-
2024 оны 7 сарын 23
Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөхийг хүсвэл 2024 оны долдугаар сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө гэж Татварын байгууллагаас мэдээллээ.
-
2024 оны 7 сарын 23
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.