Өнөөдөр буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 30 см давах төлөвтэй байна. Түүнчлэн Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс
Comment (2)