Хэнтий нуруунаас эхтэй Туул голын усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түшингээс давж үерлэж болзошгүй талаар ЦУОШГ-аас мэдээлсэн.
Иймд зургаадугаар сард Био комбинат, Сонгинын амралтын орчим үүссэн нөхцөл дахин бий болж болзошгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.