Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
8:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулна.
10:00 цагт: Засгийн газраас татварын хууль тогтоомжийг шинэчилж, боловсронгуй болгох зорилтын дагуу ГЕГ-аас энэ сарын 22-31-ний өдрүүдэд “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Гаалийн зуучлагч байгууллага, сонирхогч бусад этгээдэд зориулсан хамгийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр Гаалийн ерөнхий газарт болно.
14:00 цагт: “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.