
Майк Фаунтайн гэдэг энэ хүн McDonald’s компанийн дурсгалт зүйлсийн хамгийн том цуглуулгийг бий болгож чаджээ. Өдгөө 60 настай Майк хагас зуун жилийн турш алдарт сүлжээ ресторантай холбоотой бүх зүйлийг цуглуулсан байна.

Есөн өрөөтэй Майкын байшинд тоглоом, цохиур, нүдний шил, тэмдэг зэрэг 75 мянган цуглуулга бий.

Майк 1968 онд буюу 15 настайдаа McDonald"s-т мах шарагчаар ажилд оров.

Тэндээ нэг жил ажиллаад цуглуулгаа хурааж эхэлсэн байна. Энэ гэрэл зургийг 1972 онд авчээ.

46 жилийн дараа өөрийн гэсэн хоёр ресторантай болсон тэрээр McDonald"s компаниас сайшаалын тэмдгээр шагнагджээ.

Түүний цуглуулга нэг сард 100 ширхгээр баяждаг.

Түүнд Америкийн бүх цаг үеийн тоглоомон хүнс бий. Майк гайхамшигт цуглуулгаа бүгдийг нь ялгаж ангилахаас залхуурдаггүй гэнэ.

Аз болоход Майкын эхнэр Сюзан цуглуулганд нь маш их дуртай. Тэд анх болзохдоо Майкын цуглуулгийг шөнийн 02 цаг болтол үзэж байсан гэдэг.