24tsag.mn хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн хамгийн харгис удирдагчид ямар хоббитой байсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Гитлер хүүхэлдэйн кино үзэх дуртай байжээ
Гитлер зураг зурах дуртай байжээ. Тэр ч бүү хэл зураач болохоор суралцаж байсан гэдэг. Түүний зураг зурж байсан ноорог цаасууд 2008 онд олдсон юм. Энэхүү ноорогт “Цасан гоо ба долоон одой”-н баатрууд болох Ухаантай, Даруухан хоёрыг зурсан байжээ. Үүнээс гадна Пиноккиогийн зургийг дутуу зураад үлдээжээ. Эдгээр зургийг тэр санамсаргүй бүтээгээгүй юм. Гитлер “Цасан гоо ба долоон одой” хүүхэлдэйн киноны нэг хувийг хадгалдаг байсан бөгөөд хааяа хувийн кино театртаа гаргаж үздэг байжээ. Гитлер энэхүү хүүхэлдэйн киног кино ертөнцийн агуу бүтээлийн нэг гэж дээдэлдэг байсан гэдэг. Түүнийг Диснейн бүтээлд нугасгүй гэдгийг ч ойр дотныхон нь мэддэг байсан. Геббельс түүнд Микки Маусын хэлбэртэй сувенир бэлэглэчихээд хожим нь өдрийн тэмдэглэлдээ «Фюрер үүнд сэтгэл хангалуун үлдсэн» хэмээн бичжээ.
Осама бин Ладен волейбол тоглох хоббитой
Бин Ладен волейбол тоглох хоббитой бөгөөд өөрөө ч сайн тоглодог байсан гэдэг. 193 см өндөртэй тэр волейболоос өөр ямар спортоор хичээллэх билээ. “№1 алан хядагч”-ийг юу сонирхдогийг түүний хамгаалагч асан Нассер аль-Бахри хэлж байсан удаатай. Үүнээс гадна "Аль-Кайда"-гийнхан дотооддоо үе үе тэмцээн зохион байгуулдаг байжээ. Тэдэн дундаас гар бөмбөгийн №2 од нь Бин Ладены хамгаалалтын албаны дарга Мухаммед Атеф байв.
Саддам Хусейн хайрын роман бичжээ
Тагнуулын төв газрын ажилтнууд 2001 оны сүүлчээр Лондон дахь Араб номын дэлгүүрт нэгэн номыг олж хараад маш их гайхацгаасан байна. "Забиба ба хаан" нэртэй уг бүтээлийн зохиогч нь С.Хусейн байсан гэдэг. Тагнуулын төв газрын ажилтнууд номыг уншихад уг бүтээлд Иракийн түүхийг хүүрнэсэн хайрын роман байв. Номын агуулгыг товч дурдвал, шударга, ухаантай нэгэн хаан (Саддам), сайхан төрсөн, онгон бүсгүй Забиба (Ирак орон) нар бие биедээ дурлажээ. Дурласан хос бурхан, хайр, яруу найргийн сэдвээр маш удаан ярилцаж, бие биегүйгээрээ амьдрал ямар ч утгагүй болохыг ойлгоно. Гэвч Забибаг хорон санаат этгээд (АНУ) хүчинддэг. Тэрээр энэ бүтээлээс гадна хэд хэдэн хайр сэтгэлийг харуулсан зохиол бичиж байсан байна.
Аль Капоне хайрын тухай дуу дуулах хоббитой байлаа
Аль Капоне бол домогт мафийн толгойлогч, аймшигтай алан хядагч билээ. Тэр ямар ч хүнийг үг дуугүйгээр буудаж хөнөөдөг байжээ. Гэсэн ч тэр итгэмээргүй авьяастай хүн байлаа. Тэрээр шоронд байхдаа энэ авьяасаа нээж байсан юм. Энэ нь хайрын тухай нулимс дуслуулам сайхан дуу зохиох юм. Түүний зохиосон “Мадонна Миа” дууг хүмүүс сайн мэддэг. Энэхүү гайхамшигтай дууг тэрээр хайрт эхнэртээ зориулжээ.
Ким Чен Ир сагсан бөмбөгт нугасгүй нэгэн байжээ
Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир Майкл Жордоны улаан фэн байв. Тэр агуу сагсан бамбөгчийн тоглосон бүх тоглолтыг бичлэг болгон хадгалдаг байжээ. Тэр ч бүү хэл Жордоныг Хойд Солонгост айлчлан ирэхийг хэд хэдэн удаа урьж байсан ч ч эелдэг хариу сонсоод хоцордог байв.
Харин 2000 онд Мадлен Олбрайт Хойд Солонгост айлчлахдаа Жордоны гарын үсэгтэй бөмбөг дурсгажээ . Энэ үеэр Ким Чен Ир хүүхэд шиг баярласан гэдэг. Өдгөө энэхүү бөмбөг “Олон улсын ойлголцлын музей”-д үзмэр болон үлдсэн байна.

Сэтгэгдэл (4)