“Эх дэлхийгээ хайрлая” уриатай Ачит Ихт компанийн мод тарих намрын өдөрлөг боллоо.
Үйлдвэрийн ажилтнууд 2 байршилд 300 шинэс, 1144 бургас нийт 1444 ширхэг мод тарьж, хамт олноороо багуудад хуваагдан, өрсөлдөөнтэй, хөгжилтэй, эрч хүчтэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.