Хот орчимд тархсан уулын туруутан амьтдын тархац, байршлыг тодорхойлох мониторинг ажиглалт хийсний дагуу ороо нийллэг дууссан энэ цаг хугацаанд эрдсийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн төлөвлөсөн байршилд нуурын давсыг айлын мал орохооргүй газарт тавьж, үр дүнг баталгаажуулахаар автомат камер байршууллаа.
Зэрлэг амьтдын тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлснээр тарга тэвээргээ хадгалах, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй байгааг өмнөх жилүүдийн ажлын үр дүн илтгэж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.