МИАТ ТӨХК 1956 оны энэ өдөр зорчигч ачаа, шуудан тээврийн анхны тогтмол нислэгийг Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн чиглэлд үйлдсэнээр байгууллагынхаа эхлэлийг тавьсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар МИАТ компани арван агаарын хөлөгтэйгөөр олон улсын арав гаруй буюу Сөүл, Бусан, Бээжин, Токио, Осака, Хонконг, Бангкок, Пукет, Гуанжоу, Истанбул, Франкфурт чиглэлд, орон нутгийн 8 буюу Хөвсгөл, Баян-Өлгий, Увс,Говь-Алтай, Ховд, Завхан, Өмнөговь аймаг, Баянхонгор чиглэлд тогтмол хуваарьт нислэг үйлдэж байна.
2023 онд 950 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн бол энэ онд 1 сая зорчигч тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (2)