Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-40.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Архангайн Батцэнгэлд 40 мм, Төвшрүүлэхэд 32.8 мм, Цэцэрлэгт 29.0 мм, Хайрханд 16.0 мм, Хэнтийн Цэнхэрмандалд 30.0 мм, Хөвсгөлийн Цагаан-Үүрд 16.0 мм, Булганы Хутаг-Өндөрт 15.0 мм, бусад нутгаар 0.0-11.0 мм бороо орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +14…+19 градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +20…+25 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байв.
Агаарын хамгийн бага температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2…+8 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+23 градус, бусад нутгаар +9…+15 градус дулаан хоносон байна.