08:30 цагт “Интерном”-д: Олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон “Тогтвортой хөгжлийн төлөө” клубын сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийнэ.
11.30 цагт “Новотел” зочид буудалд: Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
12:00 цагт Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд: Баяр наадмын өдрүүдэд Соёлын наадам 16 дахь жилдээ болох гэж буй талаар Соёлын яам, СУИС, “Монгол наадам” цогцолбор хамтран мэдээлнэ. Утас: 976-11-329137
10:00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) ээлжит хэвлэлийн хурлаар Аялал жуулчлалын холбоодтой хамтран “Дотоодын аялагчид наадмаар хашаа аялж буй” талаар судалгааны үр дүнг танилцуулж мэдээлнэ. Утас: 9002-223. 9888-8803.