Элсэлтийн шалгалтад нийтдээ 35,939 шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс 14,812 нь Улаанбаатарт, 17,541 нь орон нутгийн шалгуулагчид байна.
Хамгийн их буюу 25,720 шалгуулагч математикийн хичээлээр ЭШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин хамгийн бага шалгуулагч бүртгүүлсэн нь түүх, орос хэл, газарзүйн хичээл гэж БҮТ-өөс мэдээлэв. Түүнчлэн Элсэлтийн ерөнхий шалгалтыг шинэ хуулийн дагуу ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ гэж нэрлэдэг болжээ.