“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долоодугаар сарын 5-ны өдрөөс нийтийн тээвэр явж эхэлнэ. Тодруулбал,
- Х:19 Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай
- Х:20 Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор
Дээрх чиглэлүүдэд 06:20 цагаас 22:30 цагийн хооронд автобус явах аж. Түүнчлэн Х:19 чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр, Х:20 чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн картаар зорчино.
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл (2)