ХЭҮК-ын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа. Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Иймд хурдан морины унаач хүүхдийн эрхийн асуудал яригдана. 2024 оны эхний улиралд зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа 4, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдлаа. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна" гэв.
Сэтгэгдэл (2)