Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400. Тэгвэл энэ жилийн шалгалтад 4000 гаруй шалгуулагч тэнцээгүй байна. Журмаараа бол тухайн шалгалтад тэнцэж байж ЭЕШ өгөх боломжтой болдог байв. Гэхдээ өнөөдөр эхэлж буй Элсэлтийн ерөнхий шалгалтад бүх шалгуулагч оролцох агаад их сургуулийн хуваариас сонгох боломжгүй. Учир нь ирэх наймдугаар сард болох монгол хэл, бичгийн давтан шалгалтад тэнцсэнээр ЭЕШ-ын оноо нь хүчинтэй болж, их сургуульд элсэх боломжтой болно гэж БҮТ-ээс мэдээлэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)