Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монголын түүхэн уламжлалд тулгуурлан жуулчдын аюулгүй байдлыг хангах, газарчлах зорилгоор морьт эргүүлийг Улаанбаатар хотын гудамж, талбайд ажиллуулж байна.
Морьт эргүүлийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх явдал юм.
Тодруулбал, морьт эргүүлийг Баянзүрх дүүргийн “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан нэг дүүргийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд 15 чиглэлд 30 алба хаагчтай зохион байгуулж байна.