СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгууль маргааш өглөө 07:00 цагт орон даяар эхэлнэ. 27 мянган төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэл ажлын хангаж ажиллаж байна. 12 мянга орчим цагдаагийн албан хаагчид оролцож байна. Нийт 40 орчим төрийн албан хаагчид оролцоно. Сонгуулийн сурталчилгаа өчигдөр дууслаа. Нийт нэр дэвшигчдийн нэгдсэн дүнгээр авч үзвэл жендерийн шаардлагыг хангаж байгаа. Гадаадад сонгогчид сонгуульд идэвхтэй оролцсон. Оролцох боломжийг бид хуулиар хангаж өгсөн" гэв.