УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш тохиож буй. Тэгвэл сонгогчдын саналыг авч дууссаны дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд хяналтын камерын дор зохион байгуулах аж.