УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Эдгээр сонгогчдын 5247 нь нийслэлд, 11105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд өнөөдөр 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.
-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
-Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
-Албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч
-Баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэж авах хуультай.