Эрүүл мэндийн салбарт түүх болон үлдэх бүтээн байгуулалтын нэг бол Сүхбаатар дүүргийн "Сэлбэ" нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг Монгол Улсад анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий 200 ортойгоор үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. Тухайлбал, 2021 наймдугаар сард эхлүүлж байсан уг бүтээн байгуулалт энэ онд ашиглалтад орох аж.
Ингэснээр хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн үндсэн долоон чиглэлээр Сүхбаатар дүүргийн иргэдэд, цаашлаад Монгол Улсынхаа иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэй байхаас гадна сувилагч нар сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдэг явдлыг халж, сорьц, шинжилгээний дээжүүдийг зориулалтын лифтээр зөөнө. Үүнээс гадна хэвтэн эмчлүүлэх ор болгоны хажууд сувилагч дуудах төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппарат, гэрлийг байршуулж, бактери үрждэггүй тааз, хулдаас зэргийг ашигласнаараа онцлог юм.
Сэтгэгдэл (1)