УОК, ЦУОШГ-аас цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ талаар Дэлхийн цаг уурын байгууллагаас ч анхааруулга сэрэмжлүүлгийг гаргаж байгаа.
Цаг уурын байгууллагын мэдээллээр олон жилийн дунжаар Улаанбаатар хотод жилдээ 273,2 мм хур тундас ордог бол энэ зургаадугаар сарын 20,21-ны өдрүүдэд орсон хур тундас 24 цагийн хугацаанд нийт 60 мм хур тундас орсон.
Нэг сард ордог хур тундаснаас их хэмжээний хур тундас зөвхөн 24 цагийн дотор орж байна. Их хэмжээний хур тундас орсноор голууд, голын ай сав дагуу байгаа жижиг гол горхиуд үерлэж байна" гэв.
Сэтгэгдэл (3)