Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний 50 км замыг бүрэн дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ. Энэ нь Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багцын ажил юм.
Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэл 94 хувьтай, ирэх оны аравдугаар сард бүрэн дуусна. Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.