Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас мэдээлэл өгч байна. Энэ үеэр тус компанийн инженер О.Анхбаяр дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Гүүр, зам хоёр нь тусдаа тендертэй. Энэ ажил өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн. 2.8 км зам гэж байгаа боловч массаар нь бодоод үзэхэд орон нутгийн 10 гаруй км замтай дүйхүйц зам. Зөвхөн зам биш, дулаан, сүлжээ, бохир, усан хангамжийн систем гэх мэтчилэн олон хийцлэлтэй.
Ажил дуусах график хугацаа арванхоёрдугаар сарын 20. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж явж байгаа.
Үер үүсэх тооцооллыг хийсэн. Усны голдирлыг далангаар чиглүүлэн өөрчилж байгаад ажлаа хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар ус тогтсон хотгор газар хараахан ажил эхлээгүй гэсэн үг. Бид гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгана" гэв.
Сэтгэгдэл (5)