Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар НЗХГ болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Инженерүүд бид хоцрогдсон хөгжлөө гүйцээх гээд амьхандаа дагаад л явж байна. Гэтэл олон нийт мэрээд, унагаагаад л байх юм. Үүнд маш харамсалтай байна.
Би 2021 оноос Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Би зөвхөн зураг гаргаад, энийг барь гээд шууд өгдөггүй. Үе шат болгондоо шалгуулдаг.
Гүүрэн байгууламжийг тэнэг инженер хийчихсэн байна гээд л сошиалаар сэвж байна. Тэр тэнэг инженер нь би байна" гэв.
Сэтгэгдэл (8)