Үндэсний их баяр наадам болоход 16 хоног үлдлээ. Баяр наадмын талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Наадмаар худалдаа эрхлэгчдэд стандарт тавина. Хуушуур хайраад, хайрсан тосоо шууд ногоон байгууламж руу асгадаг байдал гаргуулахгүй. Нарантуулыг нүүлгэж очуулахгүй. Зөөврийн үйлчилгээнд стандарт тогтоож, сонгон шалгаруулалт явуулна. Уран зургийн галерейн хосгүй үнэт бүтээлүүдийг олон түмэнд дэлгэе. Түүнээс биш цэнгэлдэхээ тойроод тавчик, худалдаа үйлчилгээ болчихдог байдлыг болиулна" гэв.
Сэтгэгдэл (7)