Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл Сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулах үйл ажиллагаа СЕХ-нд болж байна. Энэ үеэр СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуулийн Ерөнхий хороон дээр санал тоолох төхөөрөмжийг яаж баталгаажуулж, яаж санал хураалтад бэлддэг юм бэ гэдгийг иргэд олон нийтэд харуулахыг зорьж байгаа юм. Яг одоо энд санал тоолох төхөөрөмжийг баталгаажуулаад, аймгууд руу хүргэх ажил зохион байгуулагдаж байна. Энэ бол хуулийн дагуу, Прокурорын тогтоолын дагуу энэ төхөөрөмжийг ашиглах уу үгүй юу гэдгийг шийддэг.
Энэ жилийн хувьд төхөөрөмжөөс гадна, саналыг хуудсыг 100 хувь гараар тоолохоор болсон. Энэ нь зургаадугаар сарын 28-ны өдрийн 22 цагаас хэсгүүд дээр хийгдэнэ.
Төхөөрөмжүүдийг уншиж байна уу, үгүй юу гэдгийг олон удаа туршиж үздэг. Нэг бүрчлэн баталгаажуулдаг" гэв.