Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт 6 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, 7 автомашин, 4 мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллаж байна.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иймд иргэдийг:
- Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
- Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
- Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)