Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай. Тус сумын төвлөрсөн хогийн цэг нь гурван га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрладаг.
Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогийн өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.