Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны эхний таван сард төллөжээ. Эм хонины 56.6 хувь, эм ямааны 50 хувь, ингэний 28.5 хувь, үнээний 44 хувь, гүүний 36.2 хувь нь төллөсөн байна. Төлийн 90.9 хувь буюу 14.1 сая нь бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 сая буюу 18.4 хувиар багасжээ.
Түүнчлэн оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 7.9 сая толгой нас гүйцсэн мал зүй бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 4.3 саяар их буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал: 4.3 сая хонь, 2.5 сая ямаа, 689 мянган үхэр, 446.4 мянган адуу, 5.2 мянган толгой тэмээ хорогджээ. Хорогдсон малын 53.9 хувийг хонь, 31.7 хувийг ямаа эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон 30 сая эх малын 2.6 сая буюу 8.7 хувь нь I-V сард хорогдсон байна. Мөн хугацаанд 8.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеэс 38.9 мянга буюу 81.9 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.