Өнөөдөр өдрийн 14:22 цагийн байдлаар зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл Нийслэл хот руу өгсөж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэнургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.