Хөгнө тарнын БЦГ-ын орчны бүсийн сум болох Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын элийг харангадсан байдалтай байхад нь нутгийн иргэн олсныг тус хамгаалалтын захиргаа очиж авав. Одоогоор тус элийг байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч бие даах чадвартай болтол нь асарч тэжээхээр боллоо.