Улсын хэмжээнд 2023 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30 сая хээлтэгч малын 15.5 сая (51.8%) нь 2024 оны эхний таван сард төллөсөн байна.
Эм хонины 56.6 хувь, эм ямааны 50.0 хувь, ингэний 28.5хувь, үнээний 44.0 хувь,гүүний 36.2 хувь нь төллөжээ.
Цагаан ноолуурын хувьд нэг килограммын үнэ Сэлэнгэ аймагт хамгийн өндөр буюу 160 мянган төгрөг бол Сүхбаатар, Булган аймагт хамгийн бага 115 мянган төгрөг байна.