НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2024 оны тавдугаар сарын урамшууллын эздийг тодруулах ээлжит сугалааны тохирол маргааш орон даяар шууд цацагдах гэж байна. Энэ удаагийн сугалааны тохиролд 2024 оны тавдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг бүртгүүлж, хамрагдах юм. Иймээс та өнөөдөр 24:00 цагаас өмнө амжиж, баримтаа бүртгүүлэх ёстой.
Сугалааны урамшуулалд:
- 3 орон таарвал 30-60 мянган төгрөг
- 4 орон таарвал 400-100 мянган төгрөг
- 5 орон таарвал 60-500 мянган төгрөг
- 6 орон таарвал 100 мянгаас таван сая төгрөг
- 7 орон таарвал 500 мянгаас 10 сая төгрөг
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг.
Өнгөрсөн сард 47,702 хүн азтан болж, нэг хүн 5-30 сая төгрөг хожсон юм.