"Shikar Safaris" нэртэй Туркийн ан агнуурын компани Баян-Өлгий аймагт дархан цаазат аргал, буга зэргийг агнасан зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд дэлгээд байна. Тэдэнд хэн агнуурын эрх олгосон эсэх нь тодорхой бус, мөн нутгийн иргэдээс дэмжлэг авсан зэрэг нь сэжигтэй санагдаж байгаа тул тодруулахыг хүслээ.
"Shikar Safaris" компанийн талаар бид нарийн судалж үзэхэд, Турк улсад байрладаг бөгөөд 18 жилийн турш Еврази-Ази, Европт ан агнуурыг зохион байгуулж байгаа компани ажээ. Тэд агнасан ангаа үзүүлэн, чихмэл болгодог тухайгаа цахим хуудсандаа дурджээ.
Тэд мөн "Турк, Монгол болон Пакистаны бусад бүс нутагт олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, орон нутгийн анчдын агнуурын боломжийг нэмэгдүүлэх зорилготой" гэжээ. Бид та бүхэнд холбогдох зургуудыг дэлгэж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (12)