“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан- 2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа. Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа ба Монгол Улс 2015 оноос хойш багтан, эрэмбэлэгдэж байна.
Энэ жилийн судалгаанд 67 улсыг эрэмбэлж, 336 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлэгт ангилдаг. Бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудаас авсан санал асуулгаар зарим мэдээллээ бүрдүүлдэг.
Монгол Улсын хувьд энэ жил 67 улсаас 61 дүгээрт 46,3 оноотой эрэмбэлэгдсэн. Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай нь 100 оноотой Сингапур улс багтжээ. Түүний дараа Швейцар, Хонконг, Ирланд, Дани зэрэг улсууд оржээ. Мөн Нигер, Гана, Венесуэл, Аргентин зэрэг улсууд сүүл мушгижээ. Монгол Улсын араас Перу, Бразил зэрэг улсууд жагсжээ.
Сэтгэгдэл (1)