Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулж байна.
2024 оны 5-р сард инфляц 5.7 хувь гарсны 2.0 нэгж буюу 34.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Инфляцад импортын барааны үнэ 34.8 хувиар нөлөөлж байна.
2024 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Хүнсний барааны бүлгийн үнэ 6.6 хувиар
- Хүнсний бус барааны үнэ 5.3 хувиар
- Барааны бүлгийн үнэ 5.5 хувиар
- Үйлчилгээний үнэ 6.5 хувиар тус тус өсжээ.