“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр болохоор товлоод байсан. Гэсэн тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу зургаадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшилсон билээ. Энэ дагуу тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.