Үндэсний статистикийн хорооноос энэ оны тавдугаар сард гарсан аюулт үзэгдлийн тохиолдлын тоон судалгааг гаргасан байна. Үүнд объектын түймэр 2024 оны эхний тавдугаар сарын байдлаар 1484 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс харахад таван сарын дотор 1500 орчим гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй юм. Тиймээс зуны улиралд аялал зугаалгад явахдаа асаасан галыг бүрэн унтраах, мөн халуун үед машиндаа шатамхай зүйл орхихгүй байх. Тодруулбал асаагуур, нүдний шил, баллонтой бүтээгдэхүүн, хуванцар савтай ус, бүх төрлийн батарей зэргийг үлдээхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний таван сарын байдлаар 2351 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 393 буюу 20.1% -аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний таван сарын байдлаар нийт 3603 хүн өртжээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний тавдугаар сарын байдлаар 22.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний таван сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 164 удаа , геологийн гаралтай аюулт үзэгдэл 44 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 52 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2091 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)