Улаанбаатар хотод 2024 оны 6 дугаар сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, сонгинын дундаж үнэ зургаадугаар сарын 3-ны байдлаар 4,599 болж нэмэгджээ. Түүнчлэн хонины ястай махны үнэ килограмм нь бараг 300 төгрөгөөр, үхрийн цул махных 160 орчим төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл (1)