УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг цагдан хорьсон үйл явдлаас хойш үүсээд буй нөхцөл байдлын талаар Монцемент Билдинг Материалс ХХК-ийн Үйл ажиллагааны захирал Ц.Халиун дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкны зээлийн судалгааны процесс эхэлж байх үед манай үүсгэн байгуулагч төрийн эрх бүхий албан тушаалыг хашиж байгаагүй. Энэ зээл 100 хувь Монцемент төсөлд зориулагдсан. Хөгжлийн банкны зээлийн шалгалтын явцад маш олон материалуудыг өгч байсан. Анх 2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарч байсан. Ингэхдээ Хөгжлийн банкны үйл ажиллагааг жигдрүүлэх дэмжих зорилгоор энэ төслүүдийн зээлийн 25 хүртэлх хувийг хөгжлийн банкнаас санхүүжүүлнэ гэсэн зөвлөмж гарч байсан. Энэ дагуу явсаар Монцемент төсөл 2014 оны тавдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 126,6 тэрбум төгрөгийн зээл авснаас 260,2 тэрбум төгрөг буюу ханшийн алдагдалд 100-аад тэрбум төгрөгийн төлөлт хийж энэ зээл хаагдсан.
Хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил тод явагдах ёстой гэж боддог. Гэтэл энэ бүгд хаалганы цаана байна. Цар тахлын үед бид улс орны бүтээн байгууллатын зогсоохгүйн тулд зогсох эрхгүй ажиллаж байсан. Гол ачааны хүндийг Монполимент үүрэлцсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)