Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон билээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.
- Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөө батлаагүй тохиолдолд барилгын зөвшөөрөл олгохгүй байх
- Хур хог үүсдэг байршлуудад камер суурилуулах
- Гар дээрх худалдааг цэгцлэх
- Лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах
- Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх
- Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.