"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас зуны цагийн хуваариар ажиллаж эхэлжээ. Тодруулбал есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Харин тасалбарын касс 19:00 цагт хаана. Өмнө нь долоо хоногийн Мягмар гарагт амардаг байсан юм.
Мөн тус музей “Караважжогийн сүүдэр” түүхэн драм киног тавдугаар сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.