Эрүүгийн цагдаагийн албанаас гэмт хэргийн илрүүлэлт, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. "Ачит Ихт" компанийн байранд нэгжлэг хийсэн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр ТӨХК-ийн хүдрийн ил уурхайгаас олборлолт явуулан их хэмжээний ашиг олж, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 12-нд Ачит Ихт компани болон хамаарал бүхий ААН гээд 11 объектод шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын үеэр 940 гаруй боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгийг хурааж авсан. Хэн нэгнийг баривчлаагүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
Сэтгэгдэл (2)