Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нэг, хоёр сард уралдаан зохион байгуулсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. Нэг, хоёрдугаар сард уралдаан зохион байгуулахыг таслан зогсооно.
Би малын захад өссөн хүүхэд, хурдан морь унаж байсан хүүхэд. Морин уралдаан бол монголын өв соёл.
Засгийн газрын тогтоол хүчингүй болж байгаа учраас унаач хүүхдийн эрхийг хамгаалсан зохицуулалтыг хийнэ. Хулгайгаар уралдаан зохион байгуулж байгаа хүмүүст хариуцлага тооцдог болно. Зөвлөмж өгнө" гэлээ.
Сэтгэгдэл (1)