Австралийн Сидней хотын эрх баригчид ачааны цуваанаас илрүүлсэн тэсрэх бодис нь антисемитийн халдлага үйлдэх зорилготой байсан эсэхийг шалгаж байна. Тэсрэх бодис нь 40 метрийн өргөнтэй дэлбэрэлт үүсгэж, их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж цагдаа нар лхагва гарагт мэдэгдээд, аюулыг дарсан гэж нэмж хэлэв. Караван дотроос антисемитийн мессежийг харуулсан тэмдэглэл олдсон гэж мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн дэд комиссар Дэвид Хадсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ сарын 19-ний өдөр Сиднейн баруун хойд захын Дуралаас уг машиныг илрүүлсэн гэв. Энэ хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа лхагва гарагт мөрдөн байцаалтын ажиллагаа олон нийтэд ил болсон.
Учир нь сүүлийн жилүүдэд еврей үндэстнийг буруутгах хандлага олон нийтэд дэлгэрсэн нь тэсрэх бодистой халдлага гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж албаныхан үзжээ.
Мөрдөн шалгах ажиллагааг Австралийн Холбооны цагдаа (AFP) удирдаж байна. Тус улсын эрх баригчид халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдийг түргэн хугацаанд олж илрүүлэхийг тушаажээ. Үүний хүрээнд Шинэ Өмнөд Уэльсийн цагдаа нар "Avalite Special Operation" хэмээх антисемитийн гэмт хэргийг мөрдөн шалгах болсон байна. Сүүлийн саруудад Австралид антисемит үзэл нэмэгдэж, еврейчүүдийн эсрэг халдлага гарах болсон тул тус улсын сахиулах байгууллагууд хяналтаа чангатгаж эхэлсэн юм.
Жишээлбэл, өнгөрсөн Пүрэв гаригт Сидней хотын зүүн захад байрлах еврей сургуулийн ханыг антисемитийн граффити зурж, үзэн ядалтаа илэрхийлжээ. Мөн арванхоёрдугаар сард Мельбурн хотын Адасс Израилийн синагогийг болон энэ сарын эхээр Сидней дэх хүүхэд асрах төвийг антисемит үзэлтэй хүмүүс галдан шатаасан байна.
Л.Баяр