Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр "Сар шинийн баяртай холбогдуулан махны үнэ өсөж байгаа учраас экспортод гарч буй махны хэмжээг хязгаарлах шийдвэр гаргалаа. Мөн "Атар"-ын 4 дүгээр аяныг зарлан хэргжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд хөрс хамгаалах, ойн зурвас байгуулах, үр сортын аж ахуйнуудыг байгуулах, улаанбуудай төмс, хүнсний ногооны үрийг дотооддоо үйлдвэрлэх, тэжээлийн тарималыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх, 200 мянган үхэр сүргээр бүтцэд сайжруулалт хийх, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг ажил хийнэ.
Тодруулбал 50 мянган сүүний чиглэлийн, 50 мянган махны чиглэлийн үхэр оруулж ирнэ. Атар-4 аяны хүрээнд 200 мянган га талбай атар газрыг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Одоогоор монголчууд 980 орчим мянган га талбайг ашиглаж байгаа.
Энэ нь гахай, тахиа, өндөгний аж ахуй, нүүдлийн мал аж ахуйг тэжээлээр хангахад хүрэлцэхгүй байгаа. Тиймээс газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн төгс хослолыг бий болгох үүднээс аянг эхлүүлэхээр шийдвэрлэж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)