Хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутгийн ИТХ шийдэх тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хүүхдийн амь насаар дэнчин тавьж байж хадгалж үлдэх өв соёл байгаад хэрэггүй. Хүүхдийн эрх нэгдүгээрт л байх ёстой" гэв.